ТҮҮХЭН ТОВЧОО


ТҮҮХЭН ОН ЖИЛҮҮДИЙН ХУРААНГУЙ ЦАГАЛБАР

   2006 он

  • 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулагдав
  

   2007 он

 • Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч           компаниудтай хамтран олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн.

• Анхны улсын тэргүүний нөхөн сэргээгч компаниар шалгарлаа.

   2008 он

• Бие даан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлж чадсан.
• Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны шороон ордод эфелийг дахин ашиглаж байгаль орчныг нөхөн сэргээсэн талбайг сум орон нутагт хүлээлгэн өгсөн.

   2009 он

• Төв аймгийн Заамар сумын нутагт анхлан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  2010 он

 • Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны газрын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч  байгууллага”-аар шалгарлаа.
• Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Улсын тэргүүний шимтгэл төлөгч байгууллагаар шалгаруулав.
• “Глобал хөгжил дэвшлийн төлөө” ассоциациас “Шилдэг байгууллага”-аар өргөмжлөв.
• Мэргэжлийн санхүүчдийн холбооноос “Үндэсний шилдэг аж ахуйн нэгж”-ээр мөн өргөмжилсөн.
• “Үйлдвэрийн алтан үе тэргүүн сан хөмрөг” ТББ-аас “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажил олгогч”-оор тус тус өргмжиллөө.
• Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн гэрээлэн олборлолтын ажлыг эхлүүлсэн.

  2011 он
• Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшил болгосон.

• Улсын хэмжээний нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг МХЕГ-тай хамтран зохион байгуулсан.
• Биологийн нөхөн сэргээлтийг анхны том талбай буюу 9.1 га талбайд хийж гүйцэтгэсэн.
• Анхны шинэ техникийн худалдан авалт хийгдсэн жил.

  2012 он
• Төв аймгийн Заамар сумын “Тэргүүний шилдэг нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж”-ээр шалгарсан.
• Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжин судлах төвөөс “TOP TRADE” цолоор өргөмжлөв.

  2013 он
• “Улсын шилдэг нөхөн сэргээгч байгууллага”-аар шалгарлаа.
• Дүүргийн “Топ аж ахуйн нэгж”-ээр өргөмжлөгдсөн.
• Техникийн нөхөн сэргээлтийг 26.9 га талбайд хийж гүйцэтгэн сум орон нутагт хүлээлгэн өгсөн.
• 14.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж 12400 ширхэг хайлаас, улиас, бургас зэрэг мод тарьж ойн төгөл бий болгосон.

  2014 он
• Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах /MV- ......005А, 260А тусгай зөвшөөрлийн “Алтандорнод Монгол” ХХК-иас худалдан авч Баянгол дэнжийн алтны шороон орд болон хаягдал эфелийг дахин ашиглаж байгаль орчныг сэргээх ажлыг эхлүүлсэн.
• Анхны суурин кэмпийн худалдан авалт хийгдэв.

  2015 он
• “GREEN MINING FIRST AWARD” цомын эзнээр шалгарлаа.
• 10 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж 10760 ш чацарганы мод тариалж чацарганы төгөл бий болголоо.
• “Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт” 3 дугаар үзүүлэх сургуулийг өөрийн эзэмшлийн талбайд амжилттай зохион байгууллаа.
• Уул уурхайн шинэ техникүүд болох катерпиллер үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

  2016 он

Зургийн тодорхойлолт алга байна.

• Осолгүй 1’000’000 хүн/цаг ажиллаж чадлаа.
• “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” шилдэг 500 байгууллагын 1-ээр шалгарсан.
• Биологийн нөхөн сэргээлтийг 24.7 га талбайд хийж гүйцэтгэв.
• ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангитай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон анхны тусламжийн сургалт”-ыг өөрийн уурхайд зохион байгууллаа.
• Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн “Хүрээ” эх хүүхдийн амаржих газарт хөрөнгө оруулалт хийв.
• Олон улсын стандарт хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай ИТА-дыг танилцуулах аялал хийж туршлага судлуулсан.

  2017 он
• Монгол Улсын хэмжээнд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017”-аар шалгарлаа.
• Нийслэлийн оны шилдэг шитмтгэл төлөгч ажил олгогч байгууллагаар шалгарсан.
• Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо BS OSHAS18001:2007 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.
• Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Зохистой хөдөлмөр” аяныг уул уурхайн компаниудыг оролцуулан өөрийн уурхайд зохион байгууллаа.
• Комацу-1250 экскаваторыг хөрс хуулалтын ажилд ашиглаж эхэлсэн.
• Биологийн нөхөн сэргээлтийн үр дүнгээр бий болсон өөрийн талбайн анхны чацарганы жимсээ түүж ажилчдыг витаминжуулах аяныг эхлүүлсэн байна.

  2018 он

• Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын     удирдлагын тогтолцоо BS OSHAS18001:2007 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын   баталгаажуулалтыг амжилттай хийлгүүлсэн.
• Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын “Шилдэг туслан гүйцэтгэгч”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага”-аар тус тус шалгарлаа.
• Төв аймгийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар өргөмжлөгдөв.
• Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангитай хамтран Монгол Улсын хэмжээнд анх удаа “Төвийн бүсийн уурхай, уулын үйлдвэрүүдэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах онол арга зүйн сургалт,
дадлагыг өөрийн уурхайг түшиглэн амжилттай зохион байгууллаа.

• АШУҮИС-тай хамтран “Яаралтай тусламжийн Оюутны Улсын анхдугаар Олимпиад”-ийг зохион байгуулсан.
• Ажилчдын дунд “Спортын анхдугаар наадам”-ыг зохион байгуулав.

2019 он

7 хүн нарын зураг байж магад

• Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр шалгарсан.
• Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч” аж ахуйн нэгжээр мөн шалгарлаа.
• “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч-2019” шагналын эзэн болж Топ 100 аж ахуйн нэгжид багтсан.
• Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбооноос “2019 оны эрсдэлгүй аж ахуйн нэгж”-ээр батламжлагдлаа.
• ISO14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцоо, BS OSHAS18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын баталгаажуулалтыг дахин амжилттай хийлгүүлсэн.
• Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд дотоод хяналтыг төлөвшүүлэх нь” сургалт, дадлагыг өөрийн уурхайд амжилттай зохион байгуулав.
• Ажилтнуудын дунд жолоодох ур чадварын тэмцээнийг дэлхийн тэмцээнүүдийн үзүүлэлтээр зохион  байгуулсан нь операторуудаа чадавхжуулах түлхэц ажил боллоо.